Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 18}

Японд 100 болон түүнээс дээш настай хүний тоо анх удаа 100 мянгыг давжээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Түүхэндээ анх удаа Япон улсын 100 болон түүнээс дээш настай иргэд 100 мянга давсныг тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.


Яамны мэдээлснээр 2026 оны Есдүгээр сарын байдлаар тус улсад 100-аас дээш настай 107 мянга гаруй хүн бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс найм орчим мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Улмаар тэдгээр өндөр настнуудын 94 мянга гаруй нь эмэгтэй, 13 мянга гаруй нь эрэгтэй хүмүүс байна.

Япон улс 100 болон түүнээс дээш настай хүмүүсийг 1963 оноос бүртгэж эхэлсэн ба тухайн үед 100-аас дээш настай ердөө 153 хүн бүртгэгджээ. Мөн уг бүртгэлтэй уялдуулан жил бүрийн Есдүгээр сарын 15-ны өдрийг “Ахмадын өдөр” хэмээн тухайн жилд 100 нас хүрч буй хүмүүст Ерөнхий сайдын баярын захидал, дурсгалын мөнгөн аяга гардуулдаг уламжлал тогтсон байна. Энэ жил тус хүндэтгэлийг 54,294 хүн хүртэхээр болжээ.

Яамны мэдээллээр Японы хамгийн өндөр настай иргэн нь Киото хотод амьдардаг 114 настай Fuyo Kishimoto (Фүё Кишимото) гэх эмэгтэй юм. Тэрээр 2026 оны Наймдугаар сарын 27-ноос улсынхаа хамгийн өндөр настай иргэнээр бүртгэгджээ. Харин Японы хамгийн өндөр настай эрэгтэй нь Кумамото хотын 112 настай Hikaru Kato (Хикару Като) юм. Тэрээр 2026 оны Хоёрдугаар сараас улсынхаа хамгийн өндөр настай эрэгтэйгээр бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!