Миний өргөж байгаа энэ зул нь гурван мянган их мянган ертөнцийн энтэй уужим дэлгэр болтугай. Гол нь уулсын хаан сүмбэр уул лугаа адил болтугай. Тос нь сүн далай мэт арвин болтугай.
Миний өргөсөн энэ зул сайн цагийн мянган бурхан тэргүүтэй хамаг бурхадын өмнө тодрох болтугай.
Бадрах гэрэл нь орчлонгийн дээд оройгоос хамгийн доод нэрвэлтгүй тамын орон хүртэлх будангуйг гийгүүлж, эх болсон амьтан бүгдээр бурхан бодьсадын орныг илтэд үзэх болтугай.
Yйл нисванисын хорыг шатаан, мунхагийн харанхуйг арилгах
Үнэн билгийн цогийг бадруулсан үзэсгэлэнт энэ зул
Үүлгүй тэнгэрт хамгийг айлдагчийн наран ургах мэт
Үлэмж гэгээн гэрлээр арван зүгийг гийгүүлэх болтугай.

