Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 16}

Сэтгүүлч Т.Шинэбаярын цагдан хорих шийдвэрийг өөрчлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Л.АззаяаЛ.Аззаяа

“Дэнс.мн” сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг өөрчлөх эсэх асуудлыг өнөөдөр /2026.10.16/ 16:00 цагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцэнэ.


Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлын дагуу 2026 оны Аравдугаар сарын 10-ны үүрээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар Аравдугаар сарын 11-нд прокурорын саналыг үндэслэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан юм.

Нийслэлийн прокурорын газраас Т.Шинэбаярт Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Өмнө нь шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргахдаа прокурорын саналыг хүлээн авсан байна. Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх эсэх, өөрчлөх эсэхийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!