Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 16}

Сэтгүүлч Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглолоо

Л.АззаяаЛ.Аззаяа

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг өөрчилж, суллах шийдвэрийг өнөөдөр /2026.10.16/ шүүхээс гаргалаа. Харин түүнд хилээр гарах хязгаарлалт тогтоожээ.


Т.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч цагдан хорих шийдвэрийг эсэргүүцэн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг өнөөдөр /2026.10.16/ 16:00 цагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!