Gerelnews
Post

Нийгэм

2026, 8-р сар 26}

COP17: Бэлчээрээ хамгаалах асуудал дэлхийн анхаарлын төвд

AdminAdmin

Монгол Улсад үргэлжилж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд өнөөдөр “Газар ба хүмүүсийн өдөр” болж байна.


Энэ өдрийн хүрээнд газрын доройтол, бэлчээрийн менежмент, малчдын амьжиргаа болон газрын нөөцийг тогтвортой ашиглах асуудалд анхаарч байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мэдээллээр дэлхийн газрын доройтол нь хүн төрөлхтний амьдралд өргөн хүрээнд нөлөөлж буй бөгөөд бэлчээрийг нөхөн сэргээх, малчдын сайн сайхан байдлыг хамгаалах асуудал COP17-ын гол хэлэлцүүлгүүдийн нэг болжээ.

Өнөөдөр мөн бэлчээрийн нөхөн сэргээлт, малчин иргэдийн сайн сайхан байдалтай холбоотой сайд нарын түвшний яриа хэлэлцээ зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын хувьд COP17 нь зөвхөн олон улсын томоохон хурал төдийгүй бэлчээрийн доройтол, цөлжилт, усны хүртээмж зэрэг дотоодын тулгамдсан асуудлыг олон улсын түвшинд хэлэлцүүлэх боломж болж байна гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!