Gerelnews
Post

Нийгэм

2026, 8-р сар 24}

COP17 санхүүжилтийн өдөр эхэллээ

AdminAdmin

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрнөв.


Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалтын нээлт болж, цаашид газрын доройтол, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэг товлогдсон байна.
 
ӨНӨӨДӨР:
• Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулах;
• бизнес, банк санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд;
• Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээр, малчдын амьжиргааг холбосон Resilient Threads хэлэлцүүлэг;
• ноос болон байгалийн ширхэгт, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох Fashion4Land Forum;
• уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтыг хэлэлцэх Mining Forum;
• Rangelands Flagship Initiative буюу бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн олон улсын санаачилгын албан ёсны нээлт;
• газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний уялдаа холбоог авч үзэх өндөр түвшний хэлэлцүүлэг;
• Монгол, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, Ногоон хэрэм төслийн 20 жилийн туршлага;
• Уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийг холбосон Folklore4Land арга хэмжээ тус тус болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!