Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар шинээр 20 тохиолдол батлагдсанаас 9 нь нийслэлд, 11 нь орон нутагт илэрчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 72 өвчтэн, гэрээр 2 өвчтөн тус тус эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14,522 болсон бөгөөд үүний 11,732 нь нийслэлд, 2,785 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн үед улаанбурхан өвчний тархалт эрчимжиж өдөрт 20-25 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өрх болон сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх журамтай байдаг.
Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг эмч эмнэлгийн ажилтнууд уриалж байна.