Gerelnews
Post

Улс төр

2025, 4-р сар

"Хиймэл дагуулын харилцаа холбоо, интернэт холболт"-ын төслийг Монголд хэрэгжүүлэх санал хэлжээ

AdminAdmin

Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувей Европын холбооноос Төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Э.Батшугар /2025.03.11/ Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны газрын Дижитал дэд бүтэц буюу Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувейг хүлээн авч уулзлаа. Сансрын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Мигель Роша Де Гувей Европын холбооноос Төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийллээ. Тэрбээр, Европын холбоо нь Монгол Улсыг Төв Азийн (CA) дижитал санаачилгын хиймэл дагуулын холболтын төсөлд хамруулах санал тавьж байна. Энэхүү санаачилгыг Европын хөрөнгө оруулалтын банк (EIB)-тай хамтран санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хамгийн олон хүн амыг интернэтийн сүлжээнд холбосноор хөдөө орон нутагт сүлжээний үндсэн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар оператор компаниудад сүлжээгээ өргөтгөх боломжийг бүрдүүлэх юм. Мөн Монгол аюулгүй, олон улсын холболттой дэд бүтэцтэй болно. Энэхүү сүлжээг бүрдүүлснээр хөдөө аж ахуйн менежмент, уул уурхай, газрын тос, байгалийн хий, цахим боловсрол, теле-медицин зэрэг олон салбарт өргөн ашиглах боломжтойг тэрбээр танилцуулав.

Холбоотой мэдээ