Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) сургалт, эмнэлзүйн дадлага, судалгааны уялдааг сайжруулах зорилгоор улсын төв эмнэлгүүд, үндэсний төвүүд, агентлаг болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгууллаа. 2026–2027 оны хичээлийн жилийн хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэх юм.
Улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон хувийн хэвшлийн эмнэлгүүд зэрэг нийт 21 эмнэлэг, байгууллагын төлөөлөл оролцлоо.

АШУҮИС-ийн ректор, профессор Б.Дамдиндорж: Эмнэлгүүдтэй хамтран ажиллах нь оюутнууд танхимд эзэмшсэн мэдлэгээ эмнэлзүйн дадлагаар бататгах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн мэдлэгийг ахиулах, сургалт болон судалгааг эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэрэгцээтэй уялдуулах боломжийг бүрдүүлдэг гэв.
.jpeg)

