Gerelnews
Post

Улс төр

2025, 12-р сар 16}

П.Дэлгэрнаранг СЕХ-ны дарга, гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ

AdminAdmin

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.12/  хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. 

П.Дэлгэрнаран нь энэ сарын 8-нд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.7-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн байдаг.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн П.Дэлгэрнарангийн хүсэлтийг хуулийн дагуу хэлэлцэн, хуралдаанд оролцогч гишүүдийн 58.8 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжиж үүрэгт ажлаас чөлөөлөн, СЕХ-ны даргыг шинээр томилох хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг орон тооны нарийн бичгийн даргад даалгах тухай УИХ-ын тогтоол төслийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!