Gerelnews
Post

Геополитик

2026, 11-р сар 17}

Европын холбоо Сиритэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээхээр тохиролцлоо

AdminAdmin

Европын холбоо олон жилийн иргэний дайны улмаас эдийн засаг нь хүндэрсэн Сиритэй худалдаа, хөрөнгө оруулалт, улс төрийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх алхам хийлээ. Тус холбооны Гадаад хэргийн сайд нар Сиритэй байгуулах Ассоциацийн хэлэлцээрийн бэлтгэл ажлыг урагшлуулахаар тохиролцсоныг Reuters агентлаг мэдээлэв.


Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Калласын мэдэгдсэнээр, гишүүн орнууд Сиритэй харилцах эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэлэлцээг үргэлжлүүлэхээр болжээ. 

Анх 2008 онд боловсруулсан уг хэлэлцээр нь хоёр талын чөлөөт худалдааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх зорилготой. Хэлэлцээр хэрэгжсэнээр Сирийн эдийн засгийг сэргээх, олон улсын худалдааны харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Европын холбоо 2026-2027 онд Сирийн хүмүүнлэгийн тусламж, нийгэм, эдийн засгийн сэргээн босголтод нийт 620 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр амлажээ. Гэхдээ Ассоциацийн хэлэлцээр хараахан эцэслэн батлагдаагүй бөгөөд талууд техникийн болон эрх зүйн асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэх юм. 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!