Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 17}

ЭМЯ: Монгол Улс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо

С.СумхүүС.Сумхүү

Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 24-нөөс хойш улаанбурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул дэгдэлтийг таслан зогсоосныг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнөөдөр (2026.11.17) мэдээлэл хийлээ.


Энэ нь дархлаажуулалтыг эрчимжүүлж, халдварын тандалт, хариу арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлсний үр дүн гэв. Дэгдэлтийн үед товлолт, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтад вакцинд хамрагдаагүй, дутуу хамрагдсан иргэдийг хамруулжээ. 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Тэрбээр дэгдэлт зогссон ч тайвширч болохгүйг анхааруулж, хүүхэд бүрийг вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчнөөс хамгаалахын чухал гэв. 

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, доктор Сокорро Эскаланте энэхүү үр дүнг нийгмийн эрүүл мэндийн чухал амжилт хэмээн үнэлж, дархлаажуулалт болон халдварт өвчний тандалтыг тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай гэв.

Улаанбурхан өвчин дэлхийн бусад оронд тархсаар байгаа тул халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн дунд дахин дэгдэлт үүсэх эрсдэл хэвээр байна. Иймд Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ улаанбурханы эсрэг вакцины хоёр тунг бүрэн хийлгэж, хоцорсон бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөлөө.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!