Gerelnews
Post

Геополитик

2026, 10-р сар 05}

Ормузын хоолойн өмнөд чиглэлээр өдөрт 3–4 сая баррель нефть тээвэрлэж байна

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Ираны “Исламын хувьсгалт гвардын корпусын ахлах командлагч” Али Фадави Ормузын хоолой Ираны хяналтад хэвээр байгаа гэж мэдэгдлээ.


Тэрээр телевизэд өгсөн ярилцлагадаа АНУ-ын хяналттай, Оманы эргийг дагасан өмнөд чиглэлээр зорчиж буй хөлөг онгоцнуудад Ираны тэнгисийн хүчин анхааруулга өгсөн бөгөөд “хөлөг онгоцууд ямар ч үед бай болж болзошгүй” гэж хэлсэн байна. Мөн уг чиглэлээр өдөрт 3–4 сая баррель нефть тээвэрлэж байгаа бөгөөд үүнийг дайны өмнөх урсгалтай харьцуулахад “өчүүхэн” хэмжээ гэж тодорхойлжээ. Энэ нь Ираны талын мэдэгдэл болохыг Аль-Жазира онцолсон байна.

Үүний зэрэгцээ Ойрх Дорнодын орнуудаас дэлхийн зах зээлд нийлүүлж буй түүхий нефтийн экспорт Есдүгээр сарын сүүлчээр дайны өмнөх түвшнээс давжээ. Ройтерсын Kpler-ийн мэдээлэлд тулгуурлан мэдээлснээр Есдүгээр сарын 24, 27–29-нд бүс нутгийн түүхий нефтийн экспорт өдөрт 19.5–22.5 сая баррель хүрсэн байна. Харин Аравдугаар сарын 1-ний байдлаарх долоо хоногийн дундаж 18.5 сая баррель байсан нь 2025 оны Гуравдугаар сараас 2026 оны Хоёрдугаар сар хүртэлх дайны өмнөх дундаж болох өдөрт 18 сая баррелиас өндөр үзүүлэлт болсон талаар Ройтерс мэдээлэв.

Энэ тооцоонд Ормузын хоолой болон Улаан тэнгисээр дамжсан тээвэр, нефтийн терминалаас гаргасан экспорт, Оманы булан дахь хөлөг онгоц хоорондын шилжүүлэг багтжээ. Нефтийн урсгал нэмэгдсэн ч Ормузын хоолой орчим дахь аюулгүй байдлын эрсдэл хэвээр байгаа бөгөөд Ройтерс -ийн мэдээлснээр сүүлийн үед хөлөг онгоцтой холбоотой хэд хэдэн халдлага бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Al Jazeera, Reuters

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!