2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тул шалгуулагчид сонгосон хичээлийнхээ хураамжийг хугацаанд нь төлж, бүртгэлээ баталгаажуулахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт орон даяар дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.
Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудсаар бүртгүүлэх бөгөөд 2026 онд болон түүнээс өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэд өвлийн шалгалтад хамрагдах боломжтой.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах шаардлагыг анхаарна
- Зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглаж, 3×4 хэмжээтэй шаардлага хангасан цээж зургаа файлаар оруулах.
- Монгол хэл, бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлалын хичээлээс хоёроос доошгүйг сонгох.
- Нэг хичээлийн шалгалтын хураамж 20 мянган төгрөг бөгөөд төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажих.
- Хөгжлийн онцлогтой шалгуулагч шаардлагатай өргөдөл, эмчийн магадалгаагаа бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх.
Шалгуулагчид бүртгэлийн дугаар, нууц үгээрээ “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, сонгосон хичээл болон төлбөрийн мэдээллээ шалгах шаардлагатай.
Бүртгэл хаагдсаны дараа нэмэлт хичээл сонгох боломжгүй бөгөөд хураамжаа төлөөгүй бүртгэлийг баталгаажсанд тооцохгүй.
.jpeg)
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

