Gerelnews
Post

Улс төр

2026, 11-р сар 17}

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ

С.СумхүүС.Сумхүү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн үед өөрийнх нь нэр холбогдсон авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг тогтоолгохоо мэдэгдлээ. Тэрбээр “Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.11.17) цаг үеийн улс төрийн асуудлаар мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ.

Тэрбээр сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт болон өөрийнх нь нэр хүндэд чиглэсэн зохион байгуулалттай дайралт, гүтгэлэг үргэлжилж байгааг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хариуцлагатай албыг хашдаг. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж байгаа нь Монголын ард түмний нэр хүнд, улс орны гадаад харилцаа, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” хэмээн мэдэгдлээ. 

Тэрбээр “Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй байна” хэмээн онцолж, Ардчилсан намын бүлгээс гаргасан Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч, үнэн мөнийг тогтоолгох шаардлагыг дэмжиж байна. 

У.Хүрэлсүх “Төрийн тэргүүн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, үнэн мөнийг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албыг хүлээлгэн өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох байгууллагад өгч, нэр төрөө сэргээлгэнэ” гэв.

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийнх нь нэр холбогдсон мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхийн тулд албан тушаалаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргаснаа олон нийтэд зарлалаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!