Gerelnews
Post

Боловсрол

2026, 10-р сар 05}

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Өнөөдөр /2026.10.05/ дэлхийн Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр тохиож байна. Монгол Улс Багш нарын өдрийг 1966 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор жил бүрийн Аравдугаар сарын 5-нд тэмдэглэхээр болсон. Харин ЮНЕСКО 1994 онд Аравдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон зарласнаар дэлхий нийтээр тэмдэглэх болжээ.


Тодруулбал, 1966 оны Аравдугаар сарын 5-нд ЮНЕСКО болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг баталсан байна. Энэхүү зөвлөмжөөр багшийн ажиллах нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалт зэрэгтэй холбоотой стандартыг тодорхойлжээ. Дэлхийн багш нарын өдөр нь боловсролын салбарт ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр, нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг анхаарах зорилготой.

Монгол Улсад 2025-2026 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 56.8 мянган үндсэн багш ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид дунджаар 25.1 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож байгаа аж. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөрийг үнэлж, тэдэнд талархал илэрхийлдэг уламжлалтай.

Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ Дэлхийн багш нарын өдрийн баярын мэнд хүргэе.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!