Gerelnews
Post

Боловсрол

2026, 9-р сар 24}

OpenAI болон Anthropic-ийн өрсөлдөөн: ШИНЭ ЗАГВАРУУД

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Хиймэл оюуны салбарын өрсөлдөөн ихсэж буй энэ үед томоохон компаниуд сар бүр шинэ хэлний загваруудаа танилцуулж байна.


Энэ удаа OpenAI компани GPT-6 цувралаа дахин өргөжүүлж, Sol болон Luna хиймэл оюуны загваруудын шинэ хувилбарыг танилцууллаа. Харин Anthropic Opus 5.5 загвараа OpenAI-ийн шинэ загваруудаас 90 минутын өмнө танилцуулсан байна.

OpenAI компани GPT-6 цувралын шинэ загварууд нь өмнөх хувилбаруудаасаа илүү хямд, үр ашигтай бөгөөд алдаа бага OpenAI компани GPT-6  гаргах чадвартай болсонг онцлож байлаа.

OpenAI энэ сарын эхээр GPT-6 Astra загвараа танилцуулсан. Тус загварыг компьютер дээр ажиллах, код бичих зэрэг олон төрлийн даалгаварт ашиглах боломжтой, компанийн хамгийн хүчирхэг загвар хэмээн тодорхойлж байсан юм.

Код бичих "Sol" загвар болон Өдөр тутмын туслах "Luna"

Sol нь код бичих зэрэг нарийн төвөгтэй ажлуудад, Luna нь баримт бичиг хураангуйлах, мэдээлэл гаргаж авах, богино асуултад хариулах зэрэг тодорхой зорилготой, их хэмжээний ажлыг гүйцэтгэхэд зориулагджээ.

GPT-6 Sol нь өмнөх хувилбараасаа ойролцоогоор хоёр дахин цөөн алдаа гаргадаг болсон гэж OpenAI мэдээлсэн байна. Туршилтын дотоод үнэлгээгээр шинэ Sol-ийн үнэн зөв байдлын үзүүлэлт GPT-6 Astra-тай ойролцоо түвшинд хүрсэн бөгөөд үүнийг бага зардлаар хангаж байгаа гэнэ.

Шинэ загваруудын онцлох өөрчлөлт нь үнэ буурсан явдал болжээ. GPT-6 Sol болон Luna-ийн API ашиглалтын үнэ өмнөх 5.6 цувралын загваруудаас 50 хувиар хямдарсан байна. OpenAI үүнийг inference буюу AI загварын хариулт боловсруулах үйл явцад хийсэн сайжруулалттай холбон тайлбарлажээ.

Anthropic компани Opus 5.5 загвараа OpenAI-ийн шинэ загваруудаас 90 минутын өмнө танилцуулсан нь AI зах зээлийн өрсөлдөөн хэр хурдтай явагдаж байгааг харуулж байна. OpenAI-ийн шинэ GPT-6 Sol болон Luna загваруудын хувьд хямд үнэ, алдаа бага гаргах чадвар нь гол онцлог болжээ. Тиймээс AI-ийн өрсөлдөөн хэн илүү хүчирхэг загвартай вэ гэдгээр бус, хэн илүү хямд, найдвартай ажиллаж чадах вэ гэдэгт чиглэж байна.

Эх сурвалж: Techrunch

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!