Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 17}

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжлээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Г.Тэмүүлэнг сайдад дэмжсэн нь Н.Номтойбаяр болон Үндэсний эвслийн цаашдын байр суурьтай ч холбоотой улс төрийн сонголт байж болох тухай яриа гарч байна.


МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан түүний оронд ажиллах сайдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, Г.Тэмүүлэнгийн нэрийг дэмжсэн байна.

Г.Тэмүүлэн нь УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож буй бөгөөд өмнө нь Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Мөн 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албыг хашиж ирсэн юм. Түүний нэр өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд Сангийн сайдаар ажиллах хувилбараар яригдаж байсан ч тухайн үед томилогдоогүй. Харин энэ удаа хууль зүй, дотоод хэргийн салбарыг хариуцах сайдад нэр дэвшиж байна.

С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрээ Ерөнхий сайд Н.Учрал хэвийн үйл ажиллагаа алдагдсан болон олон нийтийн итгэлтэй холбоотой нөхцөл байдал үүссэнтэй холбон тайлбарласан. Үүний дараа ХЗДХ-ийн сайдад Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Л.Мөнхбаатар, О.Номинчимэг, Г.Тэмүүлэн нарын нэр яригдсан юм.

Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Ингэснээр түүнийг сайдаар томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!