Gerelnews
Post

Улс төр

2026, 11-р сар 11}

“Оюу толгой” 2027 оноос ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгджээ

Л.АззаяаЛ.Аззаяа

“Оюу толгой” ХХК болон “Рио Тинто” группээс 2027 оноос хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт албан ёсны захидал ирүүлжээ. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.11.11/ Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.


Захидалд Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд “Оюу толгой” ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувь хэмжээнд нь нийцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон талаар дурджээ.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2027 онд “Оюу толгой” ХХК-аас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус компани уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа захидалдаа илэрхийлсэн байна. Энэхүү гурван их наяд төгрөг нь компанийн 2027 онд улсын төсөвт төлөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамжаас тусдаа ногдол ашгийн орлого юм.

Мөн “Оюу толгой” компанийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай нягт хамтран ажиллана гэдгээ захидалд онцолжээ.

Одоо ногдол ашгийг ямар үе шаттайгаар, ямар хуваарийн дагуу төвлөрүүлэх асуудлаар Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!