Gerelnews
Post

Улс төр

2026, 8-р сар 26}

Ормузын хоолойн хямрал Монголын шатахууны зах зээлд дарамт болж байна

AdminAdmin

Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор Ормузын хоолойгоор дамжих газрын тосны тээвэрлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн шатахууны зах зээлд дарамт үүсээд байна. Энэ нөхцөл байдал Монгол Улсын хувьд шууд анхаарах асуудал болж байгаа бөгөөд шатахууны импорт, нийлүүлэлтийг тогтвортой байлгах арга хэмжээ авч байна.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр наймдугаар сард ОХУ-аас АИ-92, АИ-95 шатахуун импортлох гэрээ байгуулсан бөгөөд АИ-92-ын хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Мөн сумдын шатахуун түгээх станцуудын хангамжийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллажээ.

Монгол Улс шатахууны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаггүй учраас дэлхийн газрын тосны үнэ болон олон улсын тээвэрлэлтийн нөхцөл байдал дотоодын зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй.

Тиймээс энэ асуудал зөвхөн шатахууны үнэ төдийгүй тээвэр, хүнсний үнэ болон өрхийн зардалд нөлөөлөх боломжтой эдийн засгийн тухайд хамгийн "Эмзэг" асуудал хэвээр байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!