Gerelnews
Post

Бусад

2026, 11-р сар 19}

“GTA VI” тоглоом нээлтээсээ өмнө 1.5 тэрбум ам.долларын урьдчилсан захиалга авчээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Rockstar Games компанийн бүтээсэн “Grand Theft Auto VI” (GTA VI) тоглоом худалдаанд гарахаасаа өмнө урьдчилсан захиалгаар 1.5 тэрбум ам.доллар давсан борлуулалт хийсэн гэж зах зээлийн судалгааны Sensor Tower байгууллага тооцоолжээ.


Тус байгууллагын Арваннэгдүгээр сарын 17-ны тооцооллоор тоглоомын урьдчилсан захиалга 15.88 сая хүрч, нийт үнэлгээ нь 1.54 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь 2026 оны Арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийх тоглоомын эрэлт хэр өндөр байгааг харуулж буй үзүүлэлт юм.

Өмнөх тоглоом болох “Grand Theft Auto V” 2013 онд худалдаанд гарснаасаа хойш гуравхан хоногийн дотор нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, тухайн үедээ дээд амжилт тогтоож байв. Харин шинэ хувилбарын урьдчилсан захиалгын үнэлгээ уг дүнг аль хэдийн давснаараа онцлох үйл явдал болов.

“GTA VI” тоглоомыг PlayStation 5 болон Xbox Series X|S платформд зориулан гаргаж байна. Гэхдээ 1.5 тэрбум ам.долларын үзүүлэлт нь хараат бус судалгааны байгууллагын тооцоолол бөгөөд тоглоомын эрх эзэмшигч Take-Two Interactive компани урьдчилсан захиалгын албан ёсны борлуулалтын дүнг хараахан зарлаагүй байна.

Эх сурвалж: Financial Times

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!