Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх өчигдөр (2026.11.17) нэр төрөө цэвэрлэж, үнэн мөнөө тогтоолгохын тулд бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж хуулийн байгууллагаар шалгуулах болсноо албан ёсоор мэдэгдсэн.
Тус мэдээг Монголчуудыг төдийгүй дэлхийн олон орны иргэдийг “Цочирдуулжээ”.
Тухайлбал Филиппиний хамгийн том мэдээний пэйжүүд болох 30 сая дагачтай GMA news, 9,9 сая дагагч бүхий Inquirer.net зэрэг сайтуудад дараах агуулгатай нийтлэлүүд бичигдэж өндөр хандалт авчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр хэвлэлийн хурал зарлаж өөр лүү нь чиглэсэн гүжир гүтгэлгийг үгүйсгэж өөрийгөө хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгджээ. Ингэхдээ тэрээр гүжир гүтгэлгийг няцааж, “Нэр төрөө сэргээхийн тулд бүрэн эрхийн ард нуугдахгүй, харин бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулна” гэж мэдэгдсэн нь олон хүнийг гайхширууллаа.
Тэрбээр “Төрийн тэргүүн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, үнэнийг тогтоолгох нь шударга ёсны эрх ашигт нийцнэ гэж би үзэж байна. Тиймээс би Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан үүргээсээ чөлөөлөгдөхөө албан ёсоор мэдэгдэж байна. Миний нэр төрд халдсан хүмүүсийн асуудлыг холбогдох байгууллагуудад шилжүүлж, нэр төрөө сэргээлгэхийн төлөө ажиллах болно” хэмээн мэдэгджээ.
Энэ нь төрийн алба хашиж буй албан тушаалтнууд олон нийтийн өмнө хариуцлага хүлээхийг шаарддаг бөгөөд эрх мэдэл бүхий хүмүүстэй холбоотой аливаа асуудал, буруутгалыг ил тод, шударгаар шалгах ёстойг сануулсан чухал үйл явдал боллоо.
Дээрх нийтлэлүүдийн дор Филиппин улсын иргэд “Филиппинд ийм зүйл болно гэж санаанд ч багтахгүй байна”, “манай Филиппинчүүд ийм зүйлд дасаагүй эвгүй юм”, “Дүтэртэ та хэзээ буух вэ?”, “Манайх бол хэрэгт холбогдох тусмаа улам л хугацаа нь уртасдаг”, “Манай энд бол хэн илүү ширэн нүүртэйгээ үздэг”, “манай энд шүүхээр ял авчихсан хэрнээ байгаад л байдаг”, “Манай улс төрчид бол ийм мөнгөн дээр нүдээ ч цавчихгүй” гэх мэтээр сэтгэгдлүүд үлдээжээ. Мөн төрийн тэргүүнүүдээ меншион хийж “та яах гэж байна?” гэж хошигносон сэтгэгдлүүд олон байна. Харин зарим нь “Та буруу газраа ерөнхийлөгч хийгээд байна, манай улсад ирж ерөнхийлөгч хий” гэсэн комментууд хөвөрч байна.
Харин Африкийн сошиал медиа хэрэглэгчид “эвэртэй туулай үзсэн мэт” хүлээж авсан байна. Кенийн албан ёсны мэдээний сайт болох "Kenya Post" сайтын мэдээн доор “Манайх Монгол шиг болох болоогүй байна даа”, “Монгол улс Африкт байдаггүй нь харамсалтай”, “Ардчилсан улсад л ийм зүйл болдог юм. Харин манайд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг яавал хязгааргүй болгох вэ гэж боддог” гэх мэт сэтгэгдлүүд үлдээсэн байна. Өөр олон постууд доор “Ботсваначууд үүнийг AI гэж бодож байна”, “Угандагийн ерөнхийлөгчид жинхэнэ удирдагч ямар байдгийг харуулах юмсан” гэх мэтээр сэтгэгдлүүд үлдээжээ.
Зарим нь үүнийг илүү нухацтай түвшинд хүлээн авч тухайлбал Нигерийн улс төр судлаач Эзэ Олучи “Монгол улсын Ерөнхийлөгч сайн дураар ажлаа өглөө, харин Нигери улсад ийм зүйл боломжтой юу?” гэсэн нийтлэл бичиж Нигерийн улс төрчдийн хариуцлагагүй байдлын талаар олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг сошиалд өрнөж байна.

Ямартай экс ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр зөвхөн Монголчуудыг төдийгүй дэлхийн олон орны иргэдийн анхаарлыг татжээ.

