Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлсэнтэй холбоотой улс төрийн үйл явдлууд өрнөж буй энэ үед Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) 11:00 цагт цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийхээр товложээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 11:00 цагт албан өрөөнөөсөө цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийхээр болсон байна. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхээ хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр болон Засгийн газрын зарим албан тушаалтныг чөлөөлөх асуудлаар байр сууриа илэрхийлж болзошгүй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2026.11.17) өөрийн нэр холбогдсон асуудлаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэх зорилгоор албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгдсэн юм.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө 08:00 цагт эхэлж, төрийн өмчит компаниудын бодлого, хөрөнгө оруулагчдын гомдол болон бусад 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

