Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг бизнесийн төдийгүй олон салбарт ашиглаж эхэлсэн энэ цагт Монгол Улс хэрхэн оновчтой төлөвлөх, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, эдийн засаг ба хөгжлийг эх орондоо авчрах талаар салбар, салбарын төлөөллүүд хэлэлцэв.
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим /“Ам Чам Монгол”/-аас “Хиймэл оюун ухааны давалгаанд бэлдэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг бизнесийн төдийгүй олон салбарт ашиглаж эхэлсэн энэ цагт Монгол Улс хэрхэн оновчтой төлөвлөх, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, эдийн засаг ба хөгжлийг эх орондоо авчрах талаар салбар, салбарын төлөөллүүд хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр “Эй-Айя Академи Азиа”-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ “Юун түрүүнд бид хиймэл оюун ухааны салбараар дэлхийд тэргүүлнэ гэх мэт худлаа, хий хоосон том зүйл ярихгүй байх хэрэгтэй. Өнөөдөр Монголд бодитоор хиймэл оюун ухааны салбарт ажиллаж буй 10 залуу байна. Гаднын компанид ажилладагтай нийлээд 22.