“Эрдэнэс Монгол” ХХК-ийн геологич Э.Энхбаярын “Асгат” төслийн явц, ажиллах нөхцөл, геологийн орчин болон өөрийн мэргэжлийн онцлогийн талаар хуваалцсан ярилцлага олон улсын шинжлэх ухааны NATURE сэтгүүлд нийтлэгдлээ.
Тэрбээр миний ажилладаг бүс нутагт өвлийн улиралд агаарын температур -45 градус хүртэл хүйтэрдэг. Уг уурхайн нийт амны урт нь ойролцоогоор 8400 метрийн урттай хэвтээ ам бөгөөд Монгол Улсын хамгийн том мөнгөний нөөцтэй орд юм гэв.


