Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн тушаалаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашнямыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томиллоо. Д.Дашням нь цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр юм.
Д.Дашнямын ажлын замнал
* 2002-2004 он: Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт цагдаа
* 2008-2009 он: Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгч
* 2009-2010 он: Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгч
* 2010-2017 он: ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга
* 2017-2019 он: ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга
* 2019-2021 он: Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга
* 2021-2026 он: Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж, Цагдаагийн газрын даргаар ажилласан
* 2026 оны Есдүгээр сар: Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдов.
Боловсрол, мэргэшил
* Эрх зүйч мэргэжилтэй
* Хууль зүйн ухааны магистр
* БНТУ-д эрүүгийн цагдаагийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
* Арабын Бүгд Найрамдах Египет Улсад эрүүгийн цагдаагийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
Д.Дашням нь эрүүгийн цагдаагийн чиглэлээр 15 жил, аймаг, дүүргийн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалд 9 дэх жилдээ ажиллаж байгаа талаар мэдээлжээ.v

