Gerelnews
Post

Gerelnews Stories

2026, 9-р сар 22}

"Аян Залаат" зочид буудал Монголын анхны MICHELIN Key үнэлгээтэй зочид буудал боллоо

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

MICHELIN Key нь рестораны “Michelin Star”-тай адил зочид буудлын чанар, үйлчилгээ болон зочны нийт туршлагыг үнэлдэг олон улсын үнэлгээ юм.


MICHELIN Guide-ийн 2026 оны шинэчилсэн жагсаалт гарч, “Аян Залаат” зочид буудал багтсанаар MICHELIN Key үнэлгээг хүртсэн Монголын анхны зочид буудал болж байна. Уг үнэлгээг төлбөр, гишүүнчлэлд үндэслэн олгодоггүй бөгөөд MICHELIN Guide-ийн байцаагчид зочид буудалд биечлэн очиж, үйлчилгээ, орчин, архитектур, интерьер болон зочны туршлагыг нууц байдлаар үнэлсний үндсэн дээр олгодог байна.

Forbes сэтгүүл MICHELIN Key-ийн шинэчилсэн жагсаалтын талаар нийтлэхдээ “Аян Залаат”-ыг онцлох зочид буудлуудын нэгээр нэрлэж, хотын тав тухыг байгальд ойр, тайван орчинтой хослуулсан байдлыг нь онцолсон байна. Учир нь “Аян Залаат” нь Улаанбаатар хотын төвөөс холгүй, Богдхан уулын бэлд байрладаг бөгөөд 32 өрөө, спа, усан бассейн, кино театр, боулинг, дөрвөн ресторан, лоунж зэрэг үйлчилгээг нэг авах боломжтой зочид буудал юм.

MICHELIN-ий 2026 оны шинэчилсэн шалгаруулалтаар 79 чиглэлийн 470 зочид буудал шинээр MICHELIN Key хүртсэнээр дэлхий даяар MICHELIN Key үнэлгээтэй зочид буудлын тоо 2,832 болжээ. Манай улсын хувьд уг жагсаалтад анх удаа багтсан 10 улсын нэг болжээ.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!