Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 22}

Дундговь аймаг Чех-Монголын Худалдааны танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Дундговь аймаг Чех-Монголын Худалдааны танхимтай хамтран эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд орон нутгийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.


“Монгол-Чехийн бизнес форум”-ын хүрээнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Бүгд Найрамдах Чех Улсын Чех-Монголын Худалдааны танхимын Дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичгийн хүрээнд эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, Дундговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварыг дээшлүүлэх, Чехийн эмнэлгүүдийн туршлагыг судлах, төсөл, хөтөлбөр, сургалт, хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ Дундговь аймгийн иргэд, оюутан, төгсөгчдийг Чехийн ажил олгогч, үйлдвэрлэлтэй холбох боломжийг судлан хэрэгжүүлэхээр тусгасан байна.
 
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!