Контент бүтээгчдийн 2026 оны орлого 1.02 тэрбум ам.долларт хүрсэн нь жагсаалтыг анх гаргасан 2022 оны 570 сая ам.доллараас 80 хувиар өссөн үзүүлэлт юм.
Контент бүтээгчдийн орлого өсөж, сошиал медиа энтертайнментын томоохон бизнесийн нэг хэсэг болж байгааг Forbes-ийн 2026 оны “Top Creators” жагсаалт харуулжээ. Forbes-ийн мэдээлснээр энэ жилийн жагсаалтад багтсан 50 контент бүтээгч нийлээд 1.02 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх жилийн 853 сая ам.доллараас 20 хувиар, жагсаалтыг анх гаргасан 2022 оны 570 сая ам.доллараас 80 хувиар өссөн үзүүлэлт юм.
Жагсаалтыг MrBeast нэрээрээ танигдсан Jimmy Donaldson (Жимми Дональдсон) 300 сая ам.долларын тооцоолсон орлогоор тэргүүлжээ. Тэрээр нийт 873 сая дагагчтай бөгөөд YouTube сувгууд нь 640 сая гаруй захиалагчтай, жилд таван тэрбум гаруй үзэлт авдаг гэж Forbes мэдээлсэн байна.

@Forbes, MrBeast
Харин хоёрдугаарт Dhar Mann (Дар Манн) 65 сая, гуравдугаарт “The Diary of a CEO” подкастын хөтлөгч Steven Bartlett (Стивен Бартлетт) 52 сая, дөрөвдүгээрт Markiplier буюу Mark Fischbach (Марк Фишбах) 38 сая, тавдугаарт Rhett & Link (Ретт ба Линк) 37 сая ам.долларын орлоготойгоор жагсжээ.

@Forbes, Dhar Mann

@Forbes, Steven Bartlett

@Forbes, Markiplier

@Forbes, Rhett & Link
Forbes-ийн онцолсноор контент бүтээгчдийн бизнес зөвхөн сошиал платформын зар сурталчилгаа, брэндийн хамтын ажиллагаагаар хязгаарлагдахаа больжээ. MrBeast хүнсний бүтээгдэхүүн, медиа, аналитик үйлчилгээ болон лицензийн бизнесээ хөгжүүлж байгаа бол Dhar Mann 200 орчим хүний багтай студи ажиллуулж, контентоо 13 хэлээр хүргэж байна. Мөн Markiplier өөрийн хөрөнгөөр бүтээсэн “Iron Lung” киногоо Хойд Америкийн 3000 кино театрт гаргаж, 50 сая ам.долларын орлого олжээ. Ийнхүү контент бүтээгчид өөрсдийн үзэгч, цахим нөлөөг түшиглэн уламжлалт медиа, кино, бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг салбарт бизнесээ тэлж байна.
Эх сурвалж: Forbes, “Top Creators 2026”

