Gerelnews
Post

Улс төр

2025, 11-р сар 28}

“ДЦС-4”, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, МИАТ ТӨХК-ийн удирдлагуудад хариуцлага тооцно

AdminAdmin

Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо


Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.11.28) болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

”Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд явуулсан хяналт-шинжилгээний мөрөөр Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо.

-“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн удирдлагууд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан;

-“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн;
 
-МИАТ ТӨХК үр ашиггүй зардлыг нэмэгдүүлсэн зэрэг нь тогтоогдсон тул эдгээр компанийн удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өглөө.
 
-Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана.
 
-Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!