Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 16}

Н.Учрал: ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон харьяа байгууллагын зарим удирдлагыг чөлөөлж байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж буйгаа мэдэгдлээ.


Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагуудын дээд, дунд шатны зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг, улсын дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбарын хэвийн үйл ажиллагаанд нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлав.

“Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй” хэмээн Н.Учрал мэдэгдсэн байна. Уг шийдвэр нь сүүлийн өдрүүдэд ХЗДХЯ-ийн харьяа байгууллагуудын удирдлагуудтай холбоотой гарсан маргаан, харилцан мэдээлэл хийсэн үйл явдлуудын дараа гарч байна.

Тухайлбал, Есдүгээр сарын 14-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхантай холбоотой томилгооны асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр сайдын зүгээс харьяа байгууллагын томилгоонд оролцож, зарим хүнийг албан тушаалд томилох чиглэл өгсөн талаар мэдэгдсэн юм.

Харин С.Амарсайхан Есдүгээр сарын 15-нд дээрх мэдээллүүдийг няцааж, ШШГЕГ болон Цагдаагийн байгууллагын зарим удирдлагатай холбоотой хууль бус үйл ажиллагаа, төсвийн хөрөнгө, томилгоо болон бусад асуудлаар баримт дэлгэсэн. Мөн С.Амарсайхан өөртэй нь холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ улс төрийн нөлөө бүхий хүмүүс, төрийн байгууллагын удирдлагуудтай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөн байна.

Ийнхүү талуудын хоорондын маргаан үргэлжилж буй энэ үед Засгийн газар ХЗДХЯ-ийн салбарын удирдлагын түвшинд өөрчлөлт хийх шийдвэр гаргалаа. Н.Учралын хэлснээр холбогдох асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл шалгалт, хяналтын ажиллагаа үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!