Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 15}

Л.Оюун-Эрдэнэ: С.Амарсайхантай холбоотой үйлдлүүдийг Б.Энхбаяр зохион байгуулсан байх өндөр магадлалтай

Л.АззаяаЛ.Аззаяа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Би үхэхээр чи үх” гэж байгаа мэтээр бүх бурууг дээрх хүмүүст тохож байгаа мэт харагдаж байна. Ийм явуургүй улс төрөөр хол явахгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр мэдээлэл өгөхдөө Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхантай холбоотой сүүлийн өдрүүдийн үйл явдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Сүүлийн үед С.Амарсайханыг хамаарал бүхий хүмүүсээ албан тушаалд томилуулахыг шаардсан, албан тушаалтнуудад дарамт үзүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 9 дүгээр сарын 14-нд мэдээлэл хийх үеэр С.Амарсайханы жолоочийн эхнэр болон төрсөн дүүг албан тушаалд томилуулсан гэх асуудлыг хөндсөн байна.

Харин С.Амарсайхан өөрийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан гэх мэдээллийг үгүйсгэж, цахим орчинд тархсан мэдээллийг “гүжир гүтгэлэг” хэмээн шүүмжилсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан Л.Оюун-Эрдэнэ “С.Амарсайхан сайдтай холбоотой үйлдлүүд бол Б.Энхбаярын зохион байгуулалт байх өндөр магадлалтай” гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр Хууль зүйн сайдынхаа эсрэг ийм мэдэгдэл, үйлдэл гарч байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас дээгүүр албан тушаалтан чиглэл өгсөн байж болзошгүйг харуулж байна гэж үзэж байгаагаа хэллээ.

Л.Оюун-Эрдэнэ мөн сүүлийн үед С.Амарсайхан, А.Ариунзаяа, О.Саранчулуун зэрэг хүмүүсийг улс төрийн нөхцөл байдлын гол буруутан мэтээр харуулах хандлага ажиглагдаж байгааг шүүмжилсэн байна. Мөн Л.Оюун-Эрдэнэ өмнө нь Г.Занданшатар Б.Энхбаярын нөлөөнд орж улс төрийн хувьд хүнд байдалд орсон гэж үзэж байсан бөгөөд одоо Н.Учралд ижил нөхцөл үүсэж болзошгүйг анхааруулсан юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!