Суурь тэтгэвэрт 196.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Ахмад настнуудын суурь тэтгэврийн хэмжээ нь ажилласан жил болон төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс хамаарч 100-300 мянган төгрөг байх юм. Ингэснээр олон жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ахмад илүү өндөр хэмжээний суурь тэтгэвэр авах зарчим хэрэгжих аж.
Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголын хүрээнд 435 мянган ахмад настанд Арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр олгож эхлэхээр төлөвлөснийг мэдээллээ.
Тэрбээр өнөөдөр Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлж буйтай холбогдуулан иргэдийн орлогын баталгааг хангах, үнийн өсөлтийн дарамтаас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэхдээ энэ талаар хэлсэн байна.
Суурь тэтгэвэрт 196.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Ахмад настнуудын суурь тэтгэврийн хэмжээ нь ажилласан жил болон төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс хамаарч 100-300 мянган төгрөг байх юм. Ингэснээр олон жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ахмад илүү өндөр хэмжээний суурь тэтгэвэр авах зарчим хэрэгжих аж.
Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, энэ нь нэг удаагийн халамж бус, ахмад настнуудын насан туршийн хөдөлмөрийг үнэлэх бодлогын шинэчлэл бөгөөд шинэ оныг хүлээлгүйгээр Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр төсвийн тодотголд тусгажээ.

