Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдээр үйлчлүүлж буй иргэдийн автомашины зогсоолын эхний хоёр цагийн төлбөрийг үнэ төлбөргүй болгохоор болжээ.
Ингэхдээ иргэд өвчтөний карт болон эмнэлгийн цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд тулгардаг зогсоолын төлбөрийн ачааллыг бууруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг хөнгөвчлөх зорилготой арга хэмжээ юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар уг үйл явцыг цаашид цахимжуулж, иргэдээс цаасан баримт шаардахгүйгээр зогсоолын төлбөрөөс чөлөөлөгддөг, илүү хялбар, чирэгдэлгүй үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллахаа мэдэгдсэн.


