Gerelnews
Post

Улс төр

2026, 6-р сар 21}

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа

AdminAdmin

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өнөөдөр (2026.06.21) Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт боллоо.


Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 33 суманд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандат, нийт 42 мандатад нөхөн сонгууль товлон зарласан байна.

Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 92 нэр дэвшигч өрсөлджээ.

Сонгуулийн санал хураалтын дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль явагдсаны 9 мандат дээр Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувь ялалт байгууллаа. Нийт 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандат буюу 45.9 хувьд Монгол Ардын намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.

Эх сурвалж: МАН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!