Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 19}

ТЦА: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүслээ

AdminAdmin

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын бүлэг нэмэгдсэн.


Хуульд орсон өөрчлөлтөд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчийн болон зорчигчийн үүргийг нарийвчлан зааж, ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр болсон учраас төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хамтран яаралтай бэлтгэл ажлыг хангах шаардлагатай болоод байна.
 
Хуулиар скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл автозамын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч даатгалд хамрагдах, хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох зэрэг заалт орсон. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Зам тээврийн яам, Боловсролын яамнаас журам батлах, замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах, хууль сурталчлах зэрэг бэлтгэл ажлуудыг хангах шаардлагатай болсон.
 
Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэл ажил хангагдах хүртэл бүх шатны Засаг даргын захирамжаар скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох саналтай байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!