Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 12}

“Ардын нам-Ард түмэндээ” аян Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд үргэлжилж байна

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд үргэлжилж, намын даргын зөвлөх Б.Баттүшиг, Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Ц.Цэцэнзориг, Улс төрийн манлайллын академийн менежер Ц.Болор нар намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Энэхүү уулзалтад Хөлөнбуйр сумын 50 гаруй гишүүн оролцож Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов.

Намын гишүүд Enam 3.0 платформыг ашиглан санал хүсэлтээ илгээж холбогдох хүмүүсээс гурав хоногийн дотор хариу авах давуу талтайг дэмжив. Мөн иргэд хөдөө орон нутагт ажлын байр дутмаг байдаг тул аль болох ажиллах, хөдөлмөрлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын намын гишүүд, дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэр намын ахмад гишүүн Л.Долгоржав, Б.Балжмаа, А.Долгоржав нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!