Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 12}

Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийг эхлүүллээ

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтран “Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

-Тус хөтөлбөр нь бичил, жижиг бизнес эрхлэгчид болон зорилтот бүлгийн иргэдэд бизнес эрхлэх ур чадвар олгох сургалт, мэргэжлийн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, түншлэл, зах зээл болон борлуулалтын дэмжлэгийг цогцоор нь хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтворжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

-Нээлтийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, бизнес эрхлэгчид оролцож, төрөөс бичил, жижиг бизнесийг дэмжих бодлого, бизнес инкубацийн ач холбогдол, энтрепренершип, инновацын экосистем, орон нутгийн бизнесийн хөгжил зэрэг сэдвээр мэдээлэл, туршлага солилцлоо.

-Мөн арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтын ажиллагааг өргөжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурж, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

-Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү хөтөлбөр нь иргэдийн санаачлагыг дэмжиж, тогтвортой хөдөлмөр эрхлэлт, орлогын өсөлтийг бий болгоход чухал хувь нэмэр оруулах юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!