Г.Дамдинням: "Будаач будаач гэхээр сахлаа будав гэгч болох нь шив дээ...
НИТХ-ын хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц оролцсон бөгөөд тэрбээр "Хотыг хашаагүй болгохыг дэмжиж байна. Малыг л хашдаг болохоос хүнийг хашдаггүй. Гэхдээ Зайсан хавиасаа эхэлвэл зоригтой юм болов уу, нийслэлийнхээн" хэмээн хэлсэн.
Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Будаач будаач гэхээр сахлаа будав гэгч болох нь шив дээ. Энэ бол чөлөөт зах зээлтэй ардчилсан улс. Хувь хүн, байгууллага өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа газар дээрээ өөрийн тав тухыг бүрдүүлэх эрхтэй байхыг дэмжих ёстой. Төр айлын хашаа хороо, гэр орон, хөнжил гудас руу өнгийдөг нийгэм ард үлдсэн. Эхлээд АВЛИГАЛ ХОРООЛОЛ-оос аваад хууль бус барилгуудаа цэгцэлчхээд ийм марзан юмсаа ярина уу даа" гэв.