Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нь МАН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон. Тиймээс Ц.Ганзоригийг тус албан тушаалд томилохоор болжээ.
Тэрээр өмнө нь Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд сүүлд АНУ-ын Чикаго хот дахь Ерөнхий консулын газарт дэд консулаар ажиллаж байсан юм.

