Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 28}

Шинэ Зеландын эмэгтэйчүүд 133 жилийн өмнөх энэ өдөр парламентын сонгуульд анх удаа саналаа өгчээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Дэлхийн түүхэнд энэ өдөр: Арваннэгдүгээр сарын 28


Шинэ Зеланд улс 1893 оны Есдүгээр сарын 19-нд эмэгтэйчүүдэд парламентын сонгуульд санал өгөх эрх олгосон дэлхийн анхны өөртөө засах орон болсон юм. Энэхүү шийдвэр нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Кейт Шеппард (Kate Sheppard) тэргүүтэй идэвхтнүүдийн олон жилийн тэмцэл, олон нийтийн хөдөлгөөний үр дүнд бий болсон байна.

Тухайн үед шинээр олгосон сонгох эрхээ хэрэгжүүлэн 90 мянга гаруй эмэгтэй мөн оны Арваннэгдүгээр сарын 28-нд болсон парламентын сонгуульд оролцсон байдаг. Энэ нь бүртгэлтэй нийт эмэгтэй сонгогчдын 82 хувийг эзэлж байсан бөгөөд эмэгтэйчүүд улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй байсны нотолгоо болжээ.

Шинэ Зеландын энэхүү түүхэн шийдвэр дэлхийн бусад улс оронд эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөөх хөдөлгөөний үлгэр жишээ болж, улмаар XX зууны турш олон улс эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилжээ. Энэхүү үйл явдал улс төрийн оролцоонд эрх тэгш байдлыг хангах, ардчиллыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

Эх сурвалж: New Zealand History

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!