Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 03}

11-р сарын хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

С.СумхүүС.Сумхүү

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны арваннэгдүгээр сарын нийгмийн халамжийн олголтын хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг 19-нд, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 12, 24-нд, насны хишгийг 24-нд олгоно.


Хуваарийн дагуу дараах өдрүүдэд олголт хийнэ.

Арваннэгдүгээр сарын 12, 24-нд:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр

  • Асаргааны тэтгэмж

  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж

  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт

  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж

  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

Арваннэгдүгээр сарын 12-нд:

  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Арваннэгдүгээр сарын 19-нд:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж

  • Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

Арваннэгдүгээр сарын 24-нд:

  • Насны хишиг

  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!