Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 11-р сар 02}

Дундговь аймгийн 1300 орчим иргэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагджээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Монголын Алт (МАК) ХХК-ийн санаачилгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн 1300 орчим иргэнийг нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулжээ.


Тус хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн 17 нарийн мэргэжлийн эмч Аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, аймгийн төв болон Дэлгэрхангай, Баянжаргал сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

Энэ үеэр эмэгтэйчүүд, хүүхэд, нярайд төрөлжсөн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө болон мэс заслын тусламж үзүүлжээ. Тухайлбал, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр 309, хүүхдийн чиглэлээр 282 үзлэг хийсэн байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд нийт 25 мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлснээс найм нь чих, хамар, хоолойн, тав нь эмэгтэйчүүдийн чиглэлийн мэс засал байжээ.

Үзлэг, оношилгооноос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор мэргэшүүлэх сургалт зохион байгуулсан байна.

“Энх-Мэнд” үндэсний хөтөлбөр нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, эх, хүүхдийн өвчлөлийг эрт илрүүлэх, шаардлагатай эмчилгээ, мэс заслын тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой юм.

Эх сурвалж: Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!