Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 30}

Ч.Ундрам: Дахин төлөвлөлтөд хохирсон 750 иргэнийг төрийн орон сууцны төслүүдэд хамруулна

Л.АззаяаЛ.Аззаяа

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд газраа чөлөөлсөн ч орон сууцаа авч чадаагүй 750 иргэнийг төрөөс хэрэгжүүлж буй орон сууцжуулалтын төслүүдэд хамруулахаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам /2026.10.31/ өнөөдөр мэдээллээ.


Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэд газраа чөлөөлж, оронд нь орон сууц авахаар барилгын компаниудтай тохиролцсон боловч зарим төсөл зогсох, барилгын ажил удаашрах зэргээс шалтгаалан иргэд тохирсон байраа авч чадаагүй байна. Үүний улмаас зарим иргэн олон жил түрээсийн байранд амьдрах, орон сууцгүй үлдэх нөхцөл үүсжээ.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд хохирсон иргэдийг төрөөс хэрэгжүүлж буй “Солонго” хороолол болон “Сэлбэ” дэд төвийн орон сууцжуулалтын төслүүдэд хамруулахаар төлөвлөсөн байна. Мөн уг асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нарт даалгажээ.

Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд газраа чөлөөлсөн ч орон сууцаар хангагдаагүй иргэдийг төрийн орон сууцжуулалтын төслөөр дамжуулан орон байртай болгох асуудлыг шийдвэрлэхээр болж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!