Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 05}

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Төсвийг их наядаар нэмчихээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгө тавихгүй байна

Л.АззаяаЛ.Аззаяа

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр /2026.10.05/ 2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн санхүүжилтийн асуудлыг хөндөж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ.


Тэрбээр төсвийн зарлага нэмэгдэж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, дэмжлэгт шаардлагатай хөрөнгийг хангалттай тусгахгүй байгааг шүүмжиллээ. Ж.Баясгалан өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, мөн тэднийг орон сууцжуулах хөтөлбөрт 30 тэрбум төгрөг тусгах асуудлыг төсөвт оруулах шаардлагатайг удаа дараа хөндөж байсан.

Тухайлбал, өмнөх төсвийн хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай 30 тэрбум төгрөгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Сангийн яаманд хүргүүлсэн эсэхийг Т.Аубакир сайдаас тодруулж байв. Тухайн үед Т.Аубакир сайд уг саналыг хүргүүлсэн гэж тайлбарласан бол Сангийн сайд Б.Жавхлан системээр албан ёсоор хүргүүлсэн эсэхийг дахин шалгахыг хүссэн юм.

Харин өнөөдөр Ж.Баясгалан дээрх асуудлыг дахин хөндөж, төсөв нэмэгдэж байгаа энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн санхүүжилтийг орхигдуулж буй асуудлаар салбарын сайдад хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!