Gerelnews
Post

Спорт

2026, 11-р сар 09}

Ш.Энхийн-Од АНУ-ын "Осеола мэжик" багт мэргэжлийн замналаа ялалтаар эхлүүллээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Америкийн сагсан бөмбөгийн холбооны NBA-гийн Хөгжлийн лигийн “Осеола Мэжик” багтай гэрээ байгуулсан гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналынхаа эхний тоглолтдоо оролцлоо.


Түүний хүчин зүтгэж буй “Осеола Мэжик” баг улирлын нээлтийн тоглолтоо талбайдаа хийж, “Оклахома Сити Блю” багийг 97:89-ийн харьцаагаар буулган авсан юм. Энэхүү тоглолтод багийн дасгалжуулагч Ш.Энхийн-Одыг сэлгээнээс төвийн байрлалд тоглуулсан нь сонирхолтой шийдвэр байв.

Манай тамирчин талбайд 24 минутыг өнгөрүүлэхдээ 5 оноо авч, 4 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 1 хаалт тус тус гүйцэтгэжээ. Мөн довтолгооны 6 оролдлогын 2-ыг амжилттай болгож, талбайд байх хугацаандаа +12 үзүүлэлттэй тоглосон байна.

Ш.Энхийн-Од нь АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лиг буюу Эн-Си-ЭЙ-ЭЙ Дивишн 1-д тэтгэлгээр тоглосон Монголын анхны тамирчин юм. Тэрбээр оюутны замналдаа "Дэйтон Флайерс", "Сан Франциско Донс", "Юта Ютс", "Саут Каролайна Гэймкокс" зэрэг багуудад амжилттай тоглож, 2.06 метр өндөртэй, довтолгоо болон хамгаалалтын олон талт тоглолтоороо онцлогдсон залуу тоглогч билээ. Монголын үндэсний шигшээ багтаа ч мөн тэргүүлэх тоглогчдын нэгээр нэрлэгдэн оролцож байгаа юм.

Ийнхүү Монголын залуу сагсан бөмбөгч АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн хөгжлийн лигт анхны тоглолтоо ялалтаар эхлүүлээ. “Осеола Мэжик” баг дараагийн тоглолтоо лхагва гаргийн өглөө 09:00 цагт "Мемфис" багийн эсрэг хийх хуваарьтай байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!