Gerelnews
Post

Gerelnews Stories

2026, 9-р сар 23}

Дулаан зогсоол: Татварын хувь хэмжээ байршлаас хамаарч 0.6-1 хувиар тооцно

Л.АззаяаЛ.Аззаяа

Дулаан зогсоол эзэмшигч иргэд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх бөгөөд татварын хувь хэмжээг нийслэлийн байршлаас хамааруулан 0.6, 0.8, 1 хувиар тооцож байна. Энэ зохицуулалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 123 дугаар тогтоолоор баталж, нийслэлийн нутаг дэвсгэрийг татварын бүсчлэлд хуваасан байна.


Энд байгаа 0.6, 0.8, 1 хувь нь зогсоолын төлөх мөнгө биш, тухайн зогсоолын татвар ногдуулах үнэлгээнд ногдуулах хувь юм. Өөрөөр хэлбэл, зогсоолын үнэлгээ 100 сая төгрөг байвал 1 хувийн бүсэд жилд 1 сая, 0.8 хувийн бүсэд 800 мянга, 0.6 хувийн бүсэд 600 мянган төгрөгийн татвар тооцогдоно. Татварын хамгийн өндөр буюу 1 хувийн хувь хэмжээ хотын төвийн байршлуудад үйлчилнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хороод багтана. Харин 0.8 хувийн бүсэд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7-12, 20, 21 дүгээр хороо зэрэг байршил орж байна. 0.6 хувийн хувь хэмжээ харьцангуй захын байршлуудад үйлчилнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 14-19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо зэрэг багтжээ. Ингэхдээ татварыг зогсоолыг тухайн үед хэдээр худалдаж авснаар бус, татвар ногдуулах үнэлгээнд үндэслэн тооцно.

Энэ татвар 2026 онд шинээр бий болсон зүйл биш. Харин 2021 онд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт орж, татварын дээд хэмжээг 0.6-1 хувиас 0.6-2 хувь болгон өөрчилсөн байна.  Харин нийслэлийн хэмжээнд мөрдөх хувь хэмжээг НИТХ-аас тусгайлан тогтоож, одоогоор дулаан зогсоолын хувьд 0.6-1 хувийн хүрээнд хэрэгжүүлж байна. Ингэснээр нэг зогсоол эзэмшигчийн төлөх татварын хэмжээ хүн бүрт адилгүй бөгөөд зогсоолын татвар ногдуулах үнэлгээ болон байрлаж буй бүсээс шалтгаална.

Тиймээс иргэдийн хувьд “зогсоолын татвар хэд вэ?” гэхээс илүү “миний зогсоол ямар үнэлгээтэй, аль бүсэд багтаж байгаа вэ?” гэдэг нь төлөх татварын хэмжээг тодорхойлох гол үзүүлэлт болж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!