Gerelnews
Post

Боловсрол

2026, 9-р сар 09}

Монгол, ХБНГУ боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

AdminAdmin

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр 2023 онд талууд хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөрийг өргөжүүлэх талаар талууд санал нэгджээ.
 
Германы талаас Монгол Улстай боловсролын салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахын зэрэгцээ Германы эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад ажиллуулах, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх, сурагчдын солилцоог идэвхжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
 
Мөн Монголын инженер, техникийн чиглэлийн хүний нөөцийг бэлтгэхэд Саксони мужийн их, дээд сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх асуудлаар санал солилцсон юм.
 
Эх сурвалж: Боловсролын яам

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!