Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 22}

АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй, энэ сард үнэ дахин нэмэгдэхгүй

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улс 2026 оны Аравдугаар сарын 1-20-нд нийт 40,800 тонн АИ-92 автобензин импортолсон бөгөөд улсын хэмжээнд 21,747 тонн буюу 10 хоногийн хэрэглээний нөөцтэй байна. Шатахууны импорт үргэлжилж байгаа талаар Шатахууны шуурхай штабаас мэдээлжээ.


Аравдугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 112,744 тонн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 7,500 тонн буюу 36 хоногийн нөөцтэй байна. Мөн  Улаанбаатар хотын 119 шатахуун түгээх станцад 916 тонн АИ-92 бензин түгээсэн бол орон нутгийн 180 станц руу 1,200 тонн бензин ачилтаар гаргажээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай шатахууны импорт тасралтгүй үргэлжилж байгааг мэдээлсэн байна. Түүнчлэн АИ-92 бензиний үнэ энэ сарыг дуустал дахин өөрчлөгдөхгүй гэж мэдэгджээ.

Монгол Улс шатахууны импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор БНСУ болон Сингапурын үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудтай хэлэлцээ хийж байгаа аж. Гэхдээ гуравдагч орноос шатахуун авахад тээврийн зардал нэмэгдэх, агуулах түрээслэх зэрэг хүндрэл тулгарч байгааг албаныхан дурджээ.

Эх сурвалж: e gov.mn

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!