Цахилгаан, дулааны үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй зэрэгцэн цэвэр, бохир усны тарифыг мөн нэмэгдүүлжээ.
Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс цэвэр, бохир усны үнийг 40 хувиар нэмэгдүүлж, шинэ тарифаар тооцож эхэлжээ.
Уг тарифын өөрчлөлтийн талаар олон нийтэд урьдчилан мэдээлээгүй бөгөөд Ус сувгийн удирдах газраас тодруулахад өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр холбогдох тушаал гаргаж, зургадугаар сарын 1-нээс шинэ тарифыг мөрдөж эхэлсэн гэх мэдээллийг өгсөн юм.
Ингэснээр иргэдийн цэвэр, бохир усны хэрэглээний төлбөр өмнөх тарифтай харьцуулахад 40 хувиар нэмэгджээ.



